MyFoxconn

JOBka – Фоксконны ертөнц гарт багтана

JOBka (жобка) хэмээх

таны ажлын орчинд олон шинэлэг, сонирхолтой зүйлийг авчрах гар утасны аппликэшнийг танилцуулъя. Мэдээ мэдээллийг янз бүрийн сувгаар хайхгүй байж болно! Компанид болж буй үйл явдал, хөнгөлөлт урамшуулал, ажлын байр, хоолны цэс бүгдийг гар утаснаасаа уншиж болно. JOBka бол таны өдөр тутмын туслагч, таны ажлыг ч цагийг ч хэмнэх апп юм. Та хаана ч байсан шуурхай, хэрэгтэй, чухал мэдээллийг хэдийд ч хүргэнэ. JOBка ертөнцөд нэвтэрч  бүх мэдээлэл хэрхэн гартаа багтахыг үзээрэй.

Сэтгэл татам JOBka бүсгүй

Урьд нь myFox систем нэвтрүүлж эхлэх үедээ сурталчилгааны үеэр манай хөгжилтэй гэр бүлийн янз бүрийн амьтад, дүрстэй та бүхнийгээ танилцуулж байсынг санаж байгаа байх. Энэ гэр бүл маань энэ удаа ч бас биднийг дэмжин оролцож, шинээр ЖОБка хэмээх сэтгэл татсан хөөрхөн бүсгүйг танилцуулж байна. ЖОБка бүсгүй хөөрхөн төдийгүй найрсаг бөгөөд шинэ аппликэшнийг танилцуулж, үйлдлүүдийг нь зааж зөвлөж, энэ аппыг тултал нь ашиглахад тань туслах болно. JOBka бүсгүй таныг бүх процессоор аялуулна!

Яагаад JOBkаг хэрэглэх хэрэгтэй вэ?

Компанид болж буй бүхий л үйл явдлын талаарх мэдээлэл гарын дор байна. Илүү их мэдээллийг ЭНДээс олж болно.

Шуурхай шинэ мэдээллийг цаг алдалгүйгээр хаана ч байсан авна.

Судалгаа, асуулга зэрэгт амархан холбогдох, эсвэл асуултдаа хариу авна.

Ямар урамшуулал хөнгөлөлт байгааг даруй мэдэж хэрхэн ашиглахаа шийднэ.

Компанийн зах, хоолны цэс, ажлын байр, мэдээ, аялах жуулчлах саналууд зэрэг өөр олон зүйлс бий!

Хэрхэн эхлэх вэ?

Аппликэшнд 24. 2. 2025 -ээс эхлэн бүртгүүлж болно. Хэрэглэх арга амархан:

JOBka аппыг утсандаа татна

Аппликэшн үнэгүй, App Store (iOS утас) эсвэл Google Play (Android)-оор орно. „JOBka“ гэсэн нэрээр хайж олоод гар утсандаа суулгана.

Бүртгүүлэх

Аппыг утсандаа суулгаад өөрийн ID дугаараа (ажлын ID карт дээрх) оруулаад myFox систем дэх өөрийн профиль дээрээс хувийн QR кодыг сканэрдэнэ.

Зөвлөгөө: Та myFOX-д орох нууц үгээ мартсан уу? Лэкси (Lexi) асистент руу 800 44 55 77 дугаараар залгаж шинэ нууц үг аваарай.

Бас нэг боломж бол JOBka-д бүртгүүлэх асарт очиж туслалцаа авч болно. Энд таны бүртгэлийг хийхэд туслахаас гадна JOBкаг утсандаа идэвхжүүлсэний төлөө бяцхан шагнал олгоно. 2025 оны 2-р сарын сүүлээр Фоксконны зарим газарт бүртгэлийн асар босож тусалж эхлэнэ. Тодорхой эхлэх хугацааг цаг тухайд нь мэдээлнэ.

Хувийн мэдээллийг боловсруулах талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс олж болно.

JOBka зуучлагчид:
таны дэмжлэг ямагт гар дор байх болно

Шинэ аппликэшнийг зуучлагчид нь манай үйлдвэр, хэлтсүүдэд ажилладаг хамтран ажиллагчид маань бөгөөд шинэ аппыг ажиллуулах, мэдээллээр шуурхай хангаж байхаар шамддаг.  Ойлгомжгүй зүйл гарахад хамгийн эхэнд тэд туслана. Яг таныг төлөөлөх зуучлагч хэн бэ гэдгийгөөрийнхөө даргаасаа лавлаарай.

JOBkаг аль болох хурдан
хэрэглэж эхлээрэй!

Бүх модулийг судалж, аппликэшнтэй танилцаарай. Мэдээний хэсэг дээр дарж шинэ мэдээ уншаарай. Өөрийн урамшуулал хөнгөлөлт хэрхэн ашиглагдаж байгааг хараарай. Ажлын шинэ санал, хоолны цэс үзэж эсвэл захаар ороод гараарай. Өдөр бүр шинэ зүйл нээж та өдөр тутмын амьдралаа ЖОБкагаар баяжуулж байх болно.

JOBkагийн бүх сайн талыг ашиглаж Фосконны ертөнцийг гартаа багтаагаарай!

JOBkа ертөнцийг нээгээрэй

Баяр хүргэе! Та амжилттай бүртгүүлсэн бол ашигтай мэдээлэл, систем, боломжуудаар дүүрэн ертөнцийн хаалгыг нээлээ гэсэн үг. Таны ажил амьдралыг хөнгөвчлөх бөгөөд компанийн өдөр тутмын амьдралтай холбож өгөх, орчин үеийн хөтөч гар утсанд тань суулаа. Аппикэшнийг нээмэгц олоход амар замбараатай модулиудад  шинэ сонин мэдээ, хөнгөлөлт урамшууллууд, ажлын байрны санал, фоксконны зах байна. Хоолны цэс сонирхож, асуулгуудад оролцож, асуух зүйлээ лавлаж болох Жобка таны гарт бий болно.

Модулиуд, тэдний ашигтай талууд
JOBka – Жобка танд бодит олон модуль авчрах бөгөөд тэдгээрийг танилцуулъя:

Мэдээ мэдээлэл нь компанийн өдөр тутмын үйл явдлаас танилцуулж байна. Энэ модуль нь мэдээ, танилцуулга, заавар, дүрэм, болсон эсвэл болох үйл явдал зэргийг нэг дороос харах боломж олгоно. Мэдээ бүрийг унших, хавсралт, холбоос зэргээр нь орж болох тул та чухал мэдээллээс хоцрохгүй болно.

Манай урамшуулал модульд компаниас ажиллагсдадаа санал болгож буй бүхий л урамшуулал хөнгөлөт бүхий арга хэмжээний тухай танилцуулна. Хөнгөлөлт хэрхэн эдлэх талаар хайлтгүйгээр энд тодорхой тайлбарлаж бодит заавар мэдээлэл өгч байх болно.

Өөрийн санал бодлоо илэрхийлэх, эргэж харилцах, шийдэл гаргахад оролцмоор байна уу? Асуулга, судалгаа хэмээх модуль ийм боломж олгоно. Асуулга, судалгааны туслажтайгаар компанийн амьдралд оролцож өөрийн бодлоо солилцож болно. Энэ модуль нь мөн чухал бичиг баримтыг баталгаажуулахад, эсвэл ямар нэг үйл ажиллагаанд оролцох бүртгэл хийхэд хэрэгтэй.

Шинэ ажил хайж буй бол, эсвэл хэн нэгнийг ажилд санал болгохыг хүсвэл Ажлын санал модулийг сонирхоорой. Энд шинээр нээгдсэн ажлын байр, тэдгээрийн ажлын нөхцөл шаардлагыг дэлгэрэнгүй үзэж танилцаж болно. Энэхүү модуль нь „Шинэ ажилтан элсүүлэх хөтөлбөр“-ийг дэмждэг юм.

Хариулт хайж буй асуулт танд байна уу? Асуугаарай нэртэй модуль таныг компанитай холбож өгнө. Өөрийн асуултаа холбогдох хэлтэст хялбархан илгээж хариултыг мөн аппликэшнээрээ авч болно. Уг модулиар хавсралт бичиг баримт, гэрэл зураг зэргийг давхар илгээх боломжтой.

Бараа бүтээгдэхүүн зарах, солилцох хүсэлтэй ажиллагсдад зориулсан Зах нэртэй модуль байна. Компанийн ажиллагсдын хүрээнд бараа зарах, солилцох, худалдан авах боломжтой болно. Энэ модулийг ашиглахад аюулгүй бөгөөд ёс зүйн журам мөрдөгдөх тул хамт олныхоо хүрээнд таатайгаар хэрэглэж болно. Бид энэ захыг аюулгүй бөгөөд ёс зүйтэйгээр ашиглах тодорхой дүрмийг боловсруулсан.

Хоол идэхийнхээ өмнө Хоолны цэс үзэж, турайн өдрийн хоолны нэр төрөл, орц, харшиж болзошгүй зүйлс, үнэ зэрэгтэй танилцаж болно.

myFOX модуль нь хүний нөөцийн системд нэвтрэхэд тусалж зайлшгүй шийдэгдэх олон зүйлийг хялбарчилж өгнө.

Эцэст нь Минйи JOBka ертөнц, танд хэрэгтэй мэдээллүүдэд хүргэх зам болно. Энд цаг агаарын мэдээ, унаа тээврийн хуваарь, спорт тойм, аялал зугаалгад явж болох газрууд, урлаг соёлын арга хэмжээний зар зэргийг олно. Энэ модуль таны өдөр тутмын амьдралд тусалж ажлын болон хувийн амьдралыг тань холбоно.

Таны
ойлгодог хэл

JOBka есөн хэлээр харилцах чадвартай: чех, англи, монгол, украин, орос, румын, польш, болгар, вьетнам. Та өөрийнхөө гар утсанд тохируулсан хэл дээр аппликэшн автоматаар гарна. Эдгээрээс өөр хэл ашигладаг бол ЖОБка аппликэшн чех хэл дээр гарна. Аппликэшныг унших хэлийг та өөрөө тохируулж болох бөгөөд “Settings“ үйлдлээр орж хийнэ.

Датагийн аюулгүй байдал, хамгаалалт

JOBka аюулгүй байдалд дээд зэргээр анхаарна:

  • Хувийн мэдээллийн хамгаалалт: Таны хувийн мэдээллийг GDPR болон ISO 27001-ийн дагуу хамгаалдаг.
  • Техникийн аюулгүй байдал: Гар утасны аюулгүй байдлын хувьд – PIN код, Face ID, Touch ID байдаг. Аппликэшн хэрэглэгчийн гэрэл зургууд (fotogalerie) болон GPS-д нэвтрэхгүй. Утсаар гэрэл зураг авах үйлдлийг QR код уншуулах, эсвэл маягтад хавсралт холбох (ж нь зураг хавсаргах) зэрэгт л хэрэглэж болно.

Зарим зүйл зохих ёсоор ажиллахгүй бол яах вэ?

Аппликэшн татаж суулгах, бүртгэл хийлгэх, эсвэл үйлдэл хийгдэхгүй бол дараах ажилтнуудтай холбогдож зөвлөгөө тусламж аваарай:

JOBkа-тай уралдаанд оролцож!

JOBkа-д бүртгүүлж, бас шагнал хожоорой!

Уралдаанд оролцож, идэвхтэй байсныхаа төлөө шагнал хожиж болох боломжийг бүү алдаарай!

Ямар хонжвортой вэ?

Alza.cz-гээс 5 000 Kč бараа авах эрхийн бичиг 3 ш

Alza.cz-гээс 3 000 Kč бараа авах эрхийн бичиг 3 ш

Alza.cz-гээс 1 000 Kč бараа авах эрхийн бичиг 3 ш

болон бусад шагнал бий.